+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛЛЫН ЭХНИЙ 30 БАРИЛГАД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЖ ДУУСЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар нийслэлд баригдаж буй хоёр дахь том бүтээн байгуулалт болох “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны 30 барилгад Улсын комисс бүрэн ажиллаж дууслаа.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ 2015 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Буянт-Ухаа 2” хороололд орох хүсэлтэй иргэдийн захиалгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1059 иргэний захиалгыг аваад байна. Үүнээс 100 хувь төлбөрөө төлсөн 38, 30-99 хувь төлсөн 311, 30 хүртэлх хувь төлсөн 483 иргэн байна.

2015 оны сүүлээр орон сууцны ипотекийн 8 хувийн зээл зогссонтой холбогдуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын удирдлагууд хуралдаж, “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгч 100 хувь төлбөрөө төлсөн иргэдийг оны өмнө орон сууцанд нь оруулах шийдвэрийг гаргаж байсан.

УИХ-ын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийн үеэр орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг 2016 оны нэгдүгээр сард багтаан шийдвэрлэнэ гэсний дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь орон сууцны урьдчилгаа төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар төлсөн иргэдээ 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нэмэлт гэрээ байгуулан орон сууцанд нь оруулсан юм. Өнөөдрийн байдлаар 177 захиалагч түлхүүрээ авч, байрандаа ороод байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content