+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР” ГУРАВДУГААР САРД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр” 2015 оны долдугаар сард батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан юм. “Түрээсийн орон сууцны хөтөлбөр” нь төрийн түрээсийн орон сууц, орон нутгийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэй.

“Төрийн орон суууцны корпораци” ТӨҮГ нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах юм. Тус ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарсан юм.

Тогтоолын дагуу Архангай 120, Увс 84, Дархан-Уул 83, Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараад 90, Хэнтий аймгийн төв Мандалговь, Ховд аймагт тус бүр 96, мөн Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 нийт 579, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” хорооллын 39, 49м2 хоёр өрөө 350 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлж авахаар бэлэн болоод байна.

“Төрийн түрээсийн орон сууцны журам”-ыг БХБЯ гаргана. Уг журмыг БХБ-ын сайд баталж, улмаар “ТОСК” ТӨҮГ нь дотоод мөрдөгдөх журмыг баталснаар “Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр” хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийг 2016 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Түрээсийн орон сууцны 1м2-ын үнэ Улаанбаатар хотод 6500 төгрөг байна

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн нөхцөл хангаагүй, орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага дунд орлоготой /амьжиргааны түвшингийн 3-10 дугаар бүлэгт хамаарах/, иргэд хамрагдах юм. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 6500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4500 төгрөг/, нэг байр 30-50м2 байхаар тусгажээ. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав.

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т 5 хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ “ТОСК” ТӨҮГ-т хүргүүлэх юм. “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын орон сууцны барилгыг барихаар төлөвлөж байгаа төдийгүй цаашид иргэд орон сууцаа түрээслэн өмчлөх нөхцөлийг бүрдүүлэхээр судалж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content