“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК-ИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан.
Бүтцийн өөрчлөлтөөр:
- Гүйцэтгэх захирал
- Захиргаа удирдлагын газар
- Санхүү, хөрөнгө оруулалтын газар
- Хууль эрх зүй, дотоод хяналтын газар
- Төслийн хэрэгжилтийн газар
- Хөрөнгийн ашиглалт, зохицуулалтын газар
- “Солонго 1” /MON18/, “Солонго 2” /MON19/ төслийн нэгжтэй байхаар баталсан.
Орон тооны дээд хязгаарыг үндсэн ажилтан 39, гэрээт ажилтан 15 байхаар тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг батлагдсан өдрөөс ханган ажиллаж байна.