+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

Танилцуулга

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 100 хувь /хувьцааг нь төр эзэмшдэг/ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

АЛСЫН ХАРАА:

Төрийн бодлогын хүрээнд иргэдийн орлого, хэрэгцээнд нийцсэн, чанартай, ногоон шийдэл бүхий орон сууцаар хангана.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц үйл ажиллагааг явуулахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:

Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх.

ЗОРИЛГО:  Хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад зорилтот хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:

Төрийн өмнөөс Монгол улсын нутаг дэвсгэрт орон сууц барих, худалдан борлуулах;

Төрийн өмчийн орон сууцны санг бүрдүүлж, түүний эзэмшил ашиглалт /түрээслүүлэх, иргэдэд эзэмшүүлэх/, менежментийг хэрэгжүүлэх;

Корпорацийн захиалан бариулж байгаа орон сууцны хотхон хорооллыг байгуулахад шаардагдах инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинээр бариулах, шинэчлэн сайжруулах, захиалагчийи үүрэг гүйцэтгэж, хяналт тавих;

Корпорацийн захиалан бариулж байгаа орон сууцны хотхон хороололтой цогцоор нь барьсан арилжааны зориулалттай барилга байгууламж, талбайг ашиг олох зорилгоор түрээслүүлэх, худалдан борлуулах;

Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх боломж үндэслэлийг судлан, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж, хэрэгжүүлэх;

Төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд Төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн бодлогыг зохион байгуулах;

ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР:

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 37 дугаар тогтоолоор “Орон сууцны үндэсний төв”-ийг үүсгэн байгуулсан бөгөөд мөн оны Засгийн газрын 200 дугаар тогтоолоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК болгон өөрчилсөн.

Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Засгийн газрын 2018 оны 328 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК  болгон тус тус өөрчилсөн.

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content