+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.ГАНТУЛГА “БУЯНТ-УХАА 2” ХОРООЛЛЫН ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал А.Гантулга “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгад өнөөдрийн байдлаар 1060 орчим иргэд захиалга өгөөд байгаа юм. Үүнээс 200 орчим захиалагч шинэ байрандаа ороод байна.

А.Гантулга захирал гэр хороололд 12 жил амьдарсан З.Цэрмаа гуайнд зочилсон юм.  Эдүгээ 83 насыг зооглож буй З.Цэрмаа гуай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Орбитод 12 жил амьдарчээ.  Тэрбээр 11 хүүхэд төрүүлж, өсгөсөн алдарт эх.  Хүүхдүүд нь ээжийгээ дулаахан, тав тухтай газар амьдруулах гэж “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгч нэгдүгээр сарын 19-нд байрандаа нүүж ороод байгаа нь энэ. Тэрбээр 39м2 хоёр өрөө байранд ач хүүгийнхээ хамтаар амьдарч байна.

З.Цэрмаа гуай “Олон сайхан үр хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэнийхээ гавьяаг эдлээд сууж байна. Би 12 жил гэр хороололд амьдарсан хүн. Нас өндөр болоод тэр үү, утаа униар дунд нь амьдарч чадахаа больсон. Өвөл бол хоолой хорсоод сууж чадах юм биш. Харин энд нүүж ирээд их сайхан байна. Агаар нь яасан сайхан юм. Настай бидэнд дулаахан, агаар сайтай газар байвал л болох нь тэр. Ийм сайхан орон сууц барьсан төр засагтаа баярлаж сууна даа” хэмээсэн юм.

Дараагийн зочилсон айл бол Г.Баттулгагийнх. Г.Баттулга гурван хүүхэдтэй. “Оюу толгой” компанид олон жил ажиллаж байгаа тэрбээр агаар, орчин, хямд үнэ зэргээс шалтгаалж “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн гэсэн юм. Г.Баттулга “ Том охин маань 1 дүгээр хороололд сургуульд явдаг. Охиныхоо сургуультай ойр байр авъя гэсэн боловч утаа ихтэй, бас үнэтэй байсан учраас “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн. Манай хороололд ирэх хавраас сургууль, цэцэрлэг баригдана гэсэн.  Тэр нь их таалагдаж байгаа.  Одоо нэг цэцэрлэг баригдсан байна. Тэнд бага охиноо явуулж байгаад сургууль нь баригдахаар оруулна даа. Эхнэрийн маань л ажил хөнгөвчлөгдөж байгаа юм.  Одоо байрандаа ороод 4 хонож байна.  Харагдац их сайтай. Цонхоор Богд уулаа хараад цэвэр агаараар амьсгалаад  л манайхан бүгд  сэтгэл хангалуун байгаа” гэсэн юм. Г.Баттулга  68.59м2 гурван өрөө байранд 70 настай ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байна.

“Буянт-Ухаа 2” хорооллын 2-р ээлжид 9 давхар 18 ширхэг 972 айлын орон сууцны барилга, 12 давхар 60 ширхэг 3908 айлын орон сууцны барилга, 1250 хүүхдийн 2 сургууль, 280 хүүхдийн 3 цэцэрлэг, 7 давхар нэгдсэн автограж, спорт цогцолбор, 5 давхар 6 ширхэг худалдаа үйлчилгээний төв зэрэг ашиглалтад орно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content