+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨХХК-ИЙН УДИРДЛАГУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ, ЭКО ХАУС ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

“Hybrid house” компани, “ТОСК” ТӨХХК, ТОС, GIZ-тай хамтран гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй, эко жишиг хотхон барихаар ажиллаж байгаа билээ. Тус төслийн явцтай “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Зөвлөх М.Бат, ХОТГ-ын дарга В.Мөнгөнсүх, СБХ-ийн дарга Б.Даваасүрэн нар танилцлаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг Дэнжийн 1000-ын гэр хороололд баригдаж буй энэхүү эрчим хүчний хэмнэлттэй жишиг…

Read More

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ “ЖАЙКА” ОУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.11.01/ “Жайка” ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй цахим уулзалт хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Цахим уулзалтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, ХОТГ-ын дарга В.Мөнгөнсүх, ТХЗХ-ийн дарга Ж.Золбаяр, Япон Улсын “Жайка” ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын Дэд бүтэц хариуцсан төлөөлөгч Такедо, Байгаль…

Read More

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Барилга, хот байгуулалтын яам “Менежмент ба ур чадварын хүрээлэн”-тэй хамтран “Чанарын менежментийн тогтолцооны стандарт MNS ISO 9001:2016”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Төрийн байгууллагуудаас анх удаагаа үйл ажиллагаандаа олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын стратеги, үйл ажиллагааны эрсдлийг тооцон, бодлого, үйл ажиллагааг…

Read More

С.МАГНАЙСҮРЭН: БАРИЛГЫН КОМПАНИУДАД ХАНШИЙН ЗӨРҮҮГ НЬ ОЛГОХ ЁСТОЙ Ч ТӨСВИЙН ХУВЬД БОЛОМЖГҮЙ

Барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж буй барилгын компаниуд Засгийн газарт хандаж, үнийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг шаардаж байгаа юм. Энэ асуудал өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр сөхөгдлөө. Энэ асуудалд Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн дараах…

Read More

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ “ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.10.29/ “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Дэд захирал Б.Энхболд, ХОТГ-ын дарга В.Мөнгөнсүх, СБХ-ийн дарга Б.Даваасүрэн, мэргэжилтэн Н.Алдрайцэцэг, “Хөгжлийн банк”-ны Эрсдлийн удирдлагын газрын захирал О.Батбаатар, Төслийн санхүүжилтийн газрын захирал Г.Сайнзаяа, Хууль эрх…

Read More

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ХААЛТЫН СЕМИНАР ЦАХИМААР БОЛЖ БАЙНА

“Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дууслаа. Өнөөдөр төслийн хаалтын семинарыг Барилга, хот байгуулалтын яам, Японы ЖАЙКА байгууллага, Үндэсний хөгжлийн газраас хамтран цахимаар зохион байгуулж байна. Энэхүү төсөл нь “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” болон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах, хүн…

Read More

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ ТУРК УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Эмрах Устаөмэртэй “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.10.27/ уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлж буй орон сууцны бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хэрэгжүүлэхээр төлөвлөж…

Read More
Skip to content