+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

С.МАГНАЙСҮРЭН: БАРИЛГЫН КОМПАНИУДАД ХАНШИЙН ЗӨРҮҮГ НЬ ОЛГОХ ЁСТОЙ Ч ТӨСВИЙН ХУВЬД БОЛОМЖГҮЙ

Барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж буй барилгын компаниуд Засгийн газарт хандаж, үнийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг шаардаж байгаа юм. Энэ асуудал өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр сөхөгдлөө. Энэ асуудалд Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн дараах тайлбарыг өгсөн юм.

С.МАГНАЙСҮРЭН: -Бид цементийн үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлээд байж байтал ковид гарч барилгын материалуудын үнийн өсөлт бий болсон. Энэ онд бүтэнэ байгуулалтын улирал эхлэхэд л үнийн өсөлт үүсчихсэн байсан. Өнгөрсөн жилийн үнийн индекс 1.08 байсан бол энэ оны хагаст 1.45 болж өссөн. Аравдугаар сарын эхээр судалгаа хийж үзэхэд энэ тоо хэвээрээ байна. Үнийн өсөлт бодитой бий болсон талаар Засгийн газарт хэд хэдэн удаа танилцуулсан. Барилгын тухай хуульд хоёр үндсэн зохицуулалт байдаг.

Нэгдүгээрт, үнийн индекс баталж түүгээрээ магадлал хийх.

Хоёрдугаарт, үнийн огцом өсөлтийн үед холбогдох зөрүү санхүүжилтийг манай яам Сангийн яамтай хамтарч тухайн үед нь шийдвэрлэх зохицуулалт. Энэ асуудлаар бид ажилласан боловч төсвийн орлогын хомсдолоос болоод 2021 онд шийдвэрлэж чадахгүй байсаар өнөөг хүрсэн.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content