+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ “ЖАЙКА” ОУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2021.11.01/ “Жайка” ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй цахим уулзалт хийж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Цахим уулзалтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, ХОТГ-ын дарга В.Мөнгөнсүх, ТХЗХ-ийн дарга Ж.Золбаяр, Япон Улсын “Жайка” ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагын Дэд бүтэц хариуцсан төлөөлөгч Такедо, Байгаль орчин хариуцсан Койзүми нар оролцлоо.

Цахим уулзалтын үеэр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал “ТОСК” ТӨХХК нь төрөөс хэрэгжүүлж байгаа бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны бодлогын хэрэгжилтийг хариуцан хэрэгжүүлдэг” тухай дурьдаад, “Жайка” болон Япон Улсын төрийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, боломжит төсөл, туршилтын төслүүдэд хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амины ногоон орон сууц барих төсөл, зургаан аймгийн төвд баригдах нийтийн орон сууцны төслийн талаар танилцуулж, санал солилцлоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content