+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ОРОН СУУЦНЫ ТОГТОЛЦОО, ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ТУРШЛАГА” СЭДЭВТ ОНЛАЙН ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэлхийн банк группын Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон бусад оронд байрлах Дэлхийн банк группын Суурин төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Орон сууцны тогтолцоо“Олон улсын тэргүүлэх туршлага” сэдэвт онлайн хурлыг хамтран зохион байгууллаа. Хурлаар Дэлхийн банк группээс хөгжиж буй улс орнуудын орон сууц ба…

Read More

ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ САЙД НАРТ ДААЛГАЛАА

Засгийн газрын өнөөдрийн /2021.02.24/ хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Read More

БХБЯ БОЛОН САЛБАРЫН ХАМТ ОЛНЫ ЗҮТГЭЛИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл үүрэг гүйцэтгэж, чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан. Мөн энэ үеэр төрийн албан хаагчдыг дайчлан эргүүлд гаргах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан. Тэгвэл Барилга, хот байгуулалтын салбарын хамт олон уг шийдвэрийг биелүүлэн, салбарынхаа…

Read More

БАРИЛГЫН САЛБАРЫН 147 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 12 ӨДРИЙН ТУРШ ЗОХИЦУУЛАГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн Бүх нийтийн бэлэн байдал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд хөл хорионы дэглэм сахиулах “Зохицуулагч”-ийн үүргийг #БХБЯ, #ГЗБГЗЗГ, #БХТ, #ТОСК, #Төслийн нэгжүүдийн нийт 147 төрийн албан хаагчид 12 өдрийн турш үүргээ амжилттай гүйцэтгэж дууслаа. #НЭГ_ХҮЧ_НЭГДМЭЛ_ЗОРИЛГО уриатайгаар салбараа төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчиддаа талархахын сацуу Засгийн…

Read More

“ТОСК” ТӨХХК-ИЙН АЛБАН ХААГЧИД ДҮҮРГҮҮДЭД ЭРГҮҮЛД ГАРЧ, ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

УОК, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 11-ний 06:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БХБЯ, салбар газар, нэгжүүдийн албан хаагчид дүүргүүдэд хуваарилагдан, хоёр ээлжээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Read More

КОВИД-19 ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН БАРИЛГЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 11 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дэлхий нийтэд тархаад буй Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас шалтгаалан барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 5 дахь удаагийн хурал зохион байгуулагдлаа. Тус хурлаар Барилгын материалын ханган нийлүүлэгчидтэй хийсэн уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар…

Read More

Б.ЖАВХЛАН: ИПОТЕКИЙН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХОЁР ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ ТОГТВОРТОЙ БОДЛОГООР ХАНГАНА

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2021.02.16/ Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй яамны удирдлагуудтай уулзаж Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцлээ. Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг…

Read More

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

“Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж салбартаа төдийгүй улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлсэн эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд одон медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 14 тоот зарлигаар Барилга, хот байгуулалтын…

Read More

Б.МӨНХБААТАР: ИРЭХ ОНД БҮХ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЦАХИМЖУУЛНА

21 аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын “Удирдах ажилтны зөвлөгөөн” боллоо. Энэ жилийн хувьд цар тахалтай холбогдуулан анх удаа цахимаар зохион байгууллаа.

Read More

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН Л.АРИУНБОЛДЫГ БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР ХҮЛЭЭН АВЧ, БАЯР ХҮРГЭВ

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Базальт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболдыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор өнөөдөр шагналаа. Барилгын салбарт дулаан тусгаарлах бүтээгдэхүүнийг олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэж агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулахад олон арван төслийг амжилттай хэрэгжүүлснийг Барилга, хот байгуулалтын сайд онцолж, салбарын бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэв.

Read More
Skip to content