+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БХБЯ БОЛОН САЛБАРЫН ХАМТ ОЛНЫ ЗҮТГЭЛИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл үүрэг гүйцэтгэж, чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан. Мөн энэ үеэр төрийн албан хаагчдыг дайчлан эргүүлд гаргах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан.

Тэгвэл Барилга, хот байгуулалтын салбарын хамт олон уг шийдвэрийг биелүүлэн, салбарынхаа нийт 147 төрийн албан хаагчдыг хоёр ээлжээр 12 өдрийн турш эргүүлд гарган ажилласан билээ. Иймд манай хамт олны хичээл зүтгэл, дэмжлэг туслалцааг өндрөөр үнэлэн ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд өөрийн биеэр ирж талархал гардууллаа.

Тус талархалд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, алба хаагчидтай мөр зэрэгцэн ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэхэд ихээхэн хүчин чармайлж гаргаж, эх оронч сэтгэлээр ажилласан танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content