ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, “Сургалтын төлөвлөгөө”-ний хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран өнөөдөр /2021.12.07/ зохион байгууллаа. Сургалтыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхтуяа удирдан явууллаа. Сургалтад “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн албан…