+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЗАСГИЙН ГАЗРААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО

“Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны ээлжит хуралдаанаар Газрын багц хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр тогтлоо. Газрын багц хуулийг анх 2002 онд баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр газрыг эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг зохицуулах юм. Шинэчилсэн найруулгын төслөөр газрын багц хууль 11 бүлэг 126 зүйлтэй болохоор байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим нэр томьёог Иргэний хуульд нийцүүлэн боловсруулжээ.

Газрын багц хуулийн төслийн хүрээнд Газрын тухай ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц төслүүд багтаж байгаа юм.

Хуралдааныг даргалагч Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусгахаас гадна газрын төлбөртэй холбоотой олон асуудлууд гардаг учраас үүнийг тодорхой цогц байдлаар зохицуулж өгөх, Засгийн газар, УИХ-аас баталж өгсөн хууль тогтоомжийн хүрээнд газрын төлбөрийг ижил тэгш хэм хэмжээнд зохицуулах, ойлголтын зөрүүг арилгах, газрын төлбөртэй холбоотой өмнөх хэрэг маргаан, төлбөр тооцоог барагдуулах гэх мэт тодорхой зохицуулалтуудыг тусган ажиллах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаварыг Газрын шинэтгэлийн үндэсний хорооны гишүүдэд өгсөн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content