+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“БАГАНУУР ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК”-ИЙН ЗУРАГ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийгдсэн “Багануур үйлдвэрлэл технологийн парк”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулах гэрээт ажил дууслаа.

Зураг төслийг “Мон-Энержи Консалт” ХХК гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд өнөөдөр “Багануур үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ийн төлөөллүүдэд зураг төслийг хүлээлгэж өгсөн юм.

Тус паркийн үйл ажиллагаа нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд Зүүн бүсийн түүхий эдийн нөөцөд тулгуурлан импортыг орлох, экспортын чиглэлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх томоохон үйлдвэрүүдийг кластер зохион байгуулалтад оруулсан, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах аж үйлдвэрийн цогцолбор болохоор төлөвлөгдсөн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content