+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БХБЯ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй салбарын удирдлагууд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй хотын удирдлагуудтай уулзаж нийслэлд 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар санал солилцлоо. Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт  800 тэрбум  356  сая  төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу…

Read More

БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН ЕРӨНХИЙ САЙДААС ЧИГЛЭЛ АВЛАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.12.04/ Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус  салбарын удирдах ажилтнуудтай уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцлаа. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, БТГ-ын дарга Л.Батжаргал, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү болон “ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй,…

Read More

Х.БАДЕЛХАН: ТӨР ХЯМД ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВНА

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа. -Ирэх жилүүдэд барилгын салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийгдэх вэ? -Барилга, хот байгуулалтын салбар хамтдаа төлөвлөгдөж хийгддэг. Зах зээл хөгжсөн үед барилга байгуулалт гэхээс илүү хот төлөвлөлт нь чухал асуудал. Дан ганц Улаанбаатар гэлтгүй 21 аймаг, 300 гаруй сумын ирээдүйн хот төлөвлөлтийн асуудал, хотжилт, барилгажилтын асуудал өнөөдөр тулгамдсан асуудал болсон байна. Манай…

Read More

“ТОСК” ТӨҮГ-ЫН ТОМИЛОЛТЫН БАГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Сэлэнгэ аймгийн  Мандал суманд баригдсан 126 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гадна цахилгаан хангамж, гадна бохир, цэвэр усны шугам, гадна дулааны шугам угсралтын ажлыг гүйцэтгэхээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай 2015 оны долдугаар сард Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгуулан санхүүжүүлсэн билээ. Энэхүү гэрээг дүгнэх, тооцоог нийлэх,…

Read More

“ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүстэй гурван удаа хуралдсан. Хоёр дахь удаагийн уулзалт дээр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж уг асуудалд холбоотой албан бүх хүмүүсийг өргөн хүрээтэй урьж ярилцаад захирамж гаргаж Ажлын хэсэг байгуулах тухайгаа мэдэгдсэн…

Read More

БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцав. “ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй байгууллагынхаа хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулаад, Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уг…

Read More

БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН АХБ-НЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үүрэгт ажлаа хүлээж авсан эхний өдрөө Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандэз Ломмэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Х.Баделхан Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд талархаж явдаг, цаашид ч тус яамнаас хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж идэвхтэй…

Read More

БАРИЛГА, ХОТ, БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАНД АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Дэд захирал Д.Энхболд нар шинээр томилогдсон Барилга, хот, байгуулалтын сайд Х.Баделханд ажлын амжилт хүсэж, “ТОСК” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Read More

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛОЛ ДАХЬ 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ИРЭХ НАМАР АШИГЛАЛТАД ОРНО

Засгийн газрын хуралдаан 2017 оны долдугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тодруулбал, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах 2.3 тэрбум төгрөгийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа. Цэцэрлэгийг 2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулж эхлэхийг БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар…

Read More

ШИЛДЭГ АЖИЛТНУУД ТӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7 сарын 6-ны өдрийн 170 дугаар зарлигаар Төрийн орон сууцны корпорацийн Барилгын хяналтын инженер Ж.Оюунбилэг, Маркетингийн мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр өнөөдөр гардууллаа.

Read More
Skip to content