+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ асуудлаар холбогдох албаны хүмүүстэй гурван удаа хуралдсан. Хоёр дахь удаагийн уулзалт дээр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж уг асуудалд холбоотой албан бүх хүмүүсийг өргөн хүрээтэй урьж ярилцаад захирамж гаргаж Ажлын хэсэг байгуулах тухайгаа мэдэгдсэн юм. Үүний дагуу 2017 оны аравдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын 150 дугаар захирамжаа гаргасан.

Захирамжаар Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулж, дэд даргаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, гишүүдээр Шадар сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, Засгийн газрын референт Д.Нямдэлгэр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нарийн бичгийн даргаар БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулахыг даалгасан. Мөн уг захирамжаар Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал дүгнэлтээ 2017 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосон юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр БХБ-ын сайдын өрөөнд боллоо. Анхны хуралдаанаар ажлын хэсгийн гишүүдэд тодорхой ажлуудыг хариуцуулах, ирэх долоо хоногт багтаан шинээр барих цэвэрлэх байгууламжийн төслийн ажлын зургийг хүлээн авч, БХБЯ-ны мэргэжлийн зөвлөл, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, цэвэрлэх байгууламжийн болон лагийг зайлуулах төсөл тус бүрийн техникийн төлөвлөгөөний танилцуулгыг бэлтгэх, хөрөнгө оруулалтын гарцуудын талаарх мэдээллээ цуглуулж нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөлөө. Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг ирэх баасан гаригт хуралдуулахаар товлож богино хугацаанд хариуцлагатай, хурдтай, үр дүнтэй ажиллах зарчмаа тохирлоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content