+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцав.

“ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй байгууллагынхаа хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулаад, Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уг хөтөлбөрийн дагуу 2015-2021 онд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулах юм. Засгийн газрын баталсан тогтоолын дагуу 82.3 тэрбум төгрөгийн орон сууцыг түрээсийн санд шилжүүлсэнээр 1512 айл Түрээсийн орон сууцад ая тухтай амьдарч байна.

Мөн “ТОСК” ТӨҮГ-ын тулгамдсан асуудлууд, түүнээс гарах гарцын талаар санал солилцож, Засгийн газрын тогтоолоор баталгаажсан авлагуудыг улсын төсөвт суулгах асуудлыг үе шаттайгаар шийдэхийн тулд нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. Ийнхүү сайд Х.Баделханы салбарынхаа харьяа агентлаг, байгууллагуудтай танилцсан эхний уулзалтууд үр дүнтэй боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content