+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Орон  сууцны санхүүжилтийн корпораци нь иргэдийг жилийн 6 хувийн хyyтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмын 5.1.1-д заасны дагуу зээлийн зориулалт, нөхцөл, шалгуурыг хангасан иргэдийн материалыг хүлээн авч хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хүргүүлдэг билээ.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ОССК-ийн 6 хувийн зээлд баталгаатай, богино хугацаанд хамруулна гэсэн зарыг олон нийтэд түгээж, Орон  сууцны санхүүжилтийн корпорацийг иргэдэд 6 хувийн хүүтэй зээлийг олгож буй мэтээр буруу ташаа мэдээлэх, байгууллагын нэр хүндийг ашиглан  иргэдийг төөрөгдүүлж, өөрийн  барилгыг борлуулах гэсэн явуургүй аргыг зарим нэг иргэн, аж ахуйн нэгжүүд хэрэглэж байна.

Иймээс иргэд энэ мэт худал мэдээлэлд автаж эдийн засгийн болон сэтгэл санааны хохиролд өртөхгүй  байхыг сэрэмжлүүлье.

Одоогийн байдлаар тус байгууллагад  Монгол Улсын Засгийн газраас  зээл олгохтой холбогдуулан  албан  ёсны шийдвэр ирээгүй бөгөөд ОССК нь ямар нэг урт хугацаат орон  сууцны  зээлийг олгохгүй байгаа болохыг мэдэгдэж байна.

Жич: Тус байгууллагын нэр хүндийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлж  буй иргэн, аж ахуйн нэгж этгээдийг бид хууль хяналтын байгууллагад хандан зохих журмын  дагуу шалгуулах болно.

ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content