+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО” СЭДВИЙН  ХҮРЭЭНД “ЦАСНЫ БАЯР 2013”-ЫГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орон  сууцны санхүүжилтийн корпорацийн хамт олон “Чингисийн хүрээ” амралтын газарт  “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт “Цасны баяр 2013”-ыг  зохион байгууллаа.

“Цасны баяр 2013” үйл ажиллагаанд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Гүйцэтгэх захирал А.Гантулга, Тамгын газрын захирал Ц.Батсүх нар оролцлоо. “Цасны баяр 2013”-ын хүрээнд ОССК-ийн газар хэлтсүүдийн дунд спортын олон тэмцээн уралдаан зохион байгуулсан бөгөөд “Цасны сумо”-н эрэгтэйчүүдийн  барилдаанд  Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Батмөнх, эмэгтэйчүүдийн барилдаанд Тамгын газрын ажилтан Д.Энхцэцэг нар тус тус түрүүлэн аваргаар тодорлоо.

Мөн Хөлбөмбөг, Олс таталтын тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд Хөлбөмбөгийн тэмцээнд  С.Ариунзул захиралтай Хөрөнгө оруулалт, моргейжийн газар аваргалж, удаах байрыг  Стратеги төлөвлөлтийн газар, Хуулийн хэлтэс, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн хамтарсан баг эзэлж, 2 дугаар байрт орлоо.

Харин олс таталтын тэмцээнд М.Оригжав захиралтай Төслийн удирдлагын газар, Хөрөнгө зоихицуулалт, төслийн санхүүжилт, зээл бүртгэлийн газрын хамтарсан баг түрүүллээ. Багийн нийт дүнгээр Стратеги төлөвлөлтийн газар, Хуулийн хэлтэс, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн хамтарсан баг түрүүлж, “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content