+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

НИЙСЛЭЛИЙН “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг Дарга энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Нийслэийн 375 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил нийт 21 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бол энэ жил 4 төрлөөр 57 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлж цар хүрээ тэлж, өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил дэвшил бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид Та бүхэн баялаг бүтээгчид юм. Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүнгээр Нийслэлийн өнгө үзэмж өдрөөс өдөрт нэмэгдэж, хөгжил цэцэглэлт улам дэлгэрэн хөгжиж байна” Тийм ч учраас Та бүхнийг “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-аар урамшуулах ёстой” гэдгийг тодотгон хэллээ.

Энэхүү бүтээн байгуулалтын Дээд шангналаар Төрийн орон сууцны захиалгаар баригдсан Үндэсний бүтээн байгууулалтын корпорацийн гүйцэтгэсэн “Буянт-ухаа1″хороолол тэргүүн дээд шагнал Шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын захирагч Э.Батүүл, Монгол улсын гавяат тамирчин Японы мэргэжлийн Сумо бөхийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж нар Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Б.Жүгдэр нарт гардууллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content