+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

ҮББК-ИЙН СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн нэрэмжит сагсан бөмбөг, ширээний теннисний аварга шалгаруулах спорт өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Корпорацийн нийт ажилтны бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, корпорацийн нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн уг тэмцээнд ҮББК, түүний гишүүн компаниуд болон урилгаар оролцсон ТОСК-ийн багаас бүрдсэн нийт 150 гаруй тамирчин 48 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

ҮББК-ийн нэрэмжит спорт өдөрлөгийн сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд 11 багийн шилдэг тамирчид хурд хүч, авахаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “БҮТИ” компанийн баг тамирчид алтан медалийн эзэд болов. Харин мөнгөн медалийн эзнээр “И Си Си”, хүрэл медалийн эзнээр “Дельта Констракшн” компанийн багууд шалгарсан юм. Мөн эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд “БҮТИ” компанийн баг тэргүүлж, “Дельта Констракшн”, ТОСК-ийн багууд удааллаа.

Харин ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд ТОСК-ийн зээлийн эзийн засагч Д.Энхболд, “Дельта Констракшн”-ы туслах инженер О.Баянмөнх, ҮББК-ийн ЭЗТСА-ын дарга М.Идэрцогт нар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд ТОСК-ийн ахлах нягтлан Н.Аръяасүрэн, “Дельта Констракшн”-ы хүний нөөцийн менежер Ж.Туяацэцэг, ТОСК-ийн бичиг хэргийн мэргэжилтэн Б.Цэдэвсүрэн нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content