+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛОЛД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарийн дагуу “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар баригдсан 1620 айлын орон сууцны “Буянт-Ухаа 2″ хороололд Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комисс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.

Комиссын бүрэлдэхүүн өнөөдрийн байдлаар 1001-1005 дугаар 5 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: ИСИСИ ХХК/, 1008, 1019-1022, 1031-1032 дугаар 7 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: Дельта констракшн ХХК/, 1006, 1007, дугаар 2 блок орон сууцны барилгууд /гүйцэтгэгч: Улаанбаатар барилга ХХК / дээр ажилласан байна.

Улсын комисс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны хорооллын 1009-1015 дугаар 7 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: БҮТИ ХХК/, 1016, 1017, 1018 дугаар орон сууцны барилгад /гүйцэтгэгч: Эрэлт импекс ХХК/ ажиллах хуваарийг баталсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content