+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР ДАРХАН-УУЛ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс “Төрийн орон сууцны корпораци”-аас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцад иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж, баталсан билээ.

Энэхүү хөтөлбөрийг “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “ТОСК”-ийн захиалгаар Дархан-Уул аймагт баригдсан 189 айлын орон сууцны “Нархан хотхон”-ны 83 орон сууцад “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцад хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу “ТОСК”-ийн Дэд захирал Д.Оюунжаргал ахлагчтай томилолтын баг 2016 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд эхлүүлэн ажиллалаа.

Тус аймагт нийт 350 гаруй иргэн бүртгүүлснээс журмын шаардлага хангасан 268 иргэн цахим сугалаанд оролцож, 83 иргэн орон сууц түрээслэх эрхтэй боллоо. Цахим сугалааг түргэн шуурхай, шударга, цэгцтэй зохион байгуулах үүднээс орон нутгийн удирдлага, Цагдаагийн хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, иргэдийн төлөөлөл, орон нутгийн хэвлэл мэдээлийн байгууллагаас оролцуулж цахим сугалааг зохион байгуулсан юм.

“ТОСК” нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Улаанбаатар хот болон орон нутагт хэрэжүүлж байгаа бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо орон сууцны нийлүүлэлтээс маш их байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content