+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ 183 АХМАД НАСТАН БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Өчигдрийн байдлаар нийт 420 ахмад настны материалыг хүлээж авснаас шаардлага хангасан 183 ахмад настны материалыг бүртгэлд хамруулж, нягтлан шалгахад бэлэн болоод байна.

Үлдсэн 237 ахмад настны материал дутуу буюу бүрдээгүйгээс буцлаа. Мөн ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байна. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг бүрдүүлэх шаардлага тулгараад байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын нийт 11 мэргэжилтэн бүртгэлийн ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж, гадна болон дотор зохион байгуулалтыг 7 мэргэжилтэн, нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт 7 албан хаагчийн хамтаар зохион байгуулж байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд бүрдүүлэх бичиг баримтаа бүрэн хангаж ирэх шаардлагатай байна.

Бүрдүүлэх бичиг баримт болон бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tosk.gov.mn сайтаас авах боломжтой.

Бүртгэлд хамрагдах иргэд Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах шаардлагагүй. “ТОСК” ТӨҮГ нь Монголбанктай хамтран таны зээлийн мэдээллийг шууд гаргаж байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content