+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ЭКО ЯАРМАГ-1” ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Манай байгууллага нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоосон байршлын ГХДТ-2013/12 багцын дугаартай Хан-Уул дүүргийн 4-р хороо, 34-р сургууль орчмын 16.5 га хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

Орон сууцны “ЭКО ЯАРМАГ-1” хороолол нь хотын төвөөс баруун урагш 8 км зайд байрлалтай. Нийт 147 нэгж талбарт 178 өрх айл хамрагдаж байна.

Төсөл хэрэгжих хугацаа:
– Гэрээ байгуулах үе шат 2014-2016 он
– Газар чөлөөлөх 2016-2017
– Барилгажилт 2016-2018 он

Төслийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу ажилладаг бөгөөд хоёр болон гурван талт гэрээг байгуулан нийт нэгж талбарын 60.5 хувийг бүрэн чөлөөлөөд байна. Бусад 39.5 хувь нь “Эко-яармаг 1” орон сууцны хороололд орох хүсэлтэйгээр хоёр болон гурван талт гэрээг байгуулсан байна.

“Эко яармаг 1” хороолол нь баруун талаасаа үргэлжилсэн гэр хороололтой хиллэж, зүүн талаараа “Viva city” орон сууцны хороололтой залгагдаж, хойд талаараа Туул голтой зэрэгцэн оршино.
1. Орон сууцны барилга /16 давхар/ 1708 айл
2. Хүүхдийн цэцэрлэг /2 давхар/ 280 хүүхэд
3. Үйлчилгээний барилга /2 давхар/ 1260 м2
4. Авто граж /5 давхар/ 400 машин
5. Зам талбай, ногоон байгууламж 30.6%
6. Амралт, чөлөөт бүс 26.06 %

Инженерийн хангамжийн шугам сүлжээ барьж байгуулснаар цаашид үргэлжлэн хэрэгжих Яармаг хорооллуудын эхлэл тавигдана.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content