+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ 2604 ИРГЭН БҮРТГҮҮЛЛЭЭ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор иргэдийг зорилтот долоон бүлэгт ангилж, гуравдугаар сарын 21-30-ны өдрийг дуустал бүртгэлээ.  Харин гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд доорх ангиллаас бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг бүлэг үл харгалзан нэмэлтээр бүртгэсэн юм.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд  иргэдийн материалыг дөрөвдүгээр сарын 07-ны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. 

Сугалааг цахимаар явуулж, ШӨХТГ, БХБЯ, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, ил тод, шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Түрээсийн орон сууцад хамрагдахаар нийт  4000 гаруй иргэн хандсанаас журмын шаардлага хангасан 2604 иргэн бүртгэлд хамрагджээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content