+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨҮГ-ЫН УДИРДЛАГУУД “БУЯНТ-УХАА 2” ХОРООЛЛЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын удирдлагууд “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ”-ний асуудлаар уулзаж гэрчилгээ хэзээ гарах асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулсан юм.

“ТОСК” ТӨҮГ-ын удирдлагууд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцнуудын “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ”-г олгохыг зөвшөөрсний дагуу “ТОСК” ТӨҮГ-аас тус хорооллын оршин суугчдад өмчлөх эрхийн гэрчилгээг олгох ажлыг Хөгжлийн банк болоод бусад арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулж эхлээд байгаа тухай танилцууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Улаанбаатар банк, Капитрон банк, Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг арилжааны томоохон банкууд хамрагдан оролцож байна.

“ТОСК” ТӨҮГ-ын хоёр дахь том бүтээн байгуулалт болох “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн орон сууцны барилгын нээлт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж байсан билээ. Нэг жил гаруй хугацаанд шийдвэрлэж чадаагүй “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ”-ний тухай асуудлыг “ТОСК” ТӨҮГ-ын шинэ удирдлагууд анхааралдаа авч, шуурхай ажилласны үр дүнд Хөгжлийн банктай нэг шийдэлд хүрч олон мянган иргэдийн асуудлыг ийнхүү шийдвэрлэж эхлээд байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content