+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ХАНГАЙ” ХОТХОНЫ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны  248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталж,  2016 оны 2 дугаар сард БХБЯ-аас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас “Иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэн шалгаруулах” дотоод журмыг тус тус баталснаар уг хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Улаанбаатар хот болон орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлж, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хангай” хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлсэн. Дээрх журмын хүрээнд 2016 оны 08 дугаар сард иргэдийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтад тэнцэж, түрээсийн гэрээ байгуулсан 223 иргэн өнөөдөр “Хангай” хотхоны түрээсийн орон сууцны түлхүүрээ гардан авлаа.

Түрээслэгч Ц.Баттөмөр “Миний хувьд 41 метр квадрат байранд орохоор гэрээгээ наймдугаар сард хийсэн. Сард 230,000 төгрөгийн түрээс төлнө. Барьцаа мөнгө болон хоёр сарын тогны мөнгөө наймдугаар сард өгчихсөн. 2021 он хүртэл энэ орон сууцандаа байхаар төлөвлөж, гэрээгээ таван жилийн хугацаатай хийсэн. 

Гэрээн дээр хэзээ орон сууцандаа орохыг тусгаагүй, өвлийн хүйтэн болчихсон учраас бидний зүгээс шахалт үзүүлж байж байрандаа орж байна” хэмээн ярилаа.

“Хангай” хотхон нь  нийт 2880 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд эхний ээлжийн 720 айлын орон сууцны барилга 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оржээ. Харин 2 дугаар ээлжийн 720 айлын орон сууц барилга 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад орсон бол 3 дугаар ээлжийн 720 айлын орон сууцны барилга 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад ороод байна. Үүнээс 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлсэн юм. Тус хотхон нь 130 хүүхдийн 2 цэцэрлэг, 150 хүүхдийн 2 сургууль худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдэнэ.

Түрээсийн орон сууцанд тав хүртэлх жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой. Хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт дөрвөн мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана” хэмээн ТОСК-ийн Гэрээ хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Батбаатар хэлэв.

БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь хэрэгжүүлэн ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн хүсэлтүүд ТОСК-д ирсэн байгаа. Үүн дээр он гараад шинээр иргэдийг бүртгэж, хуучин журмаараа түрээсийн оронсууцанд хамруулна” гэв.

Түрээсийн орон сууцад амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг.  ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгасан. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэлх жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ “ТОСК” ТӨҮГ-т хүргүүлэх юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр 30-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь хэрэгжүүлэн ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж: www.ikon.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content