+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТОСК” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ж.ХИЧЭЭНГҮЙ ЧИНГИС БОНДЫН ХӨРӨНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР БАРИГДСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй Чингис бондын хөрөнгөөр баригдсан “Буянт ухаа 1 “ хороолол, тус хорооллын дулааны нэвтрэх суваг /500 метр дулааны түнел/,  шинээр баригдан ашиглалтанд орсон Цэвэрлэх байгууламж, “Буянт ухаа 2” хороололтой танилцаж зарим нэг тулгамдсан асуудлыг газар  дээр нь шийдвэрлэлээ.

“Буянт ухаа 1 “ хороолол ашиглалтанд ороод 2 жил  гаруй болж байгаа бөгөөд хорооллын ус, дулаан цахилгааны үйл ажиллагаа  хэвийн жигдэрсэн гэж  тус хорооллын СӨХ-ийн удирдлага танилцууллаа.

“Буянт ухаа 2 “ хорооллын хувьд  өнгөрсөн оны 1 дүгээр сард байнгын ашиглалтанд хүлээн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус хорооллын орон сууцны борлуулалт 80 хувьтай байна. Тус хорооллын оршин суугчдын тулгамдсан асуудлын нэг бол иргэдийн орон сууцны Үл хөдлөх, эд хөрөнгө бүртгэлийн гэрчилгээ гараагүйд онцгой анхаарч асуудлыг  нэн түрүүнд шийдвэрлэхээ  илэрхийллээ.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 263 тоот тогтоолын 3-т “Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс үндсэн болон хүүгийн төлбөрт шаардагдах хөрөнгийг  тухай бүр улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай” гэж заасан бөгөөд энэхүү хөрөнгө төсөвт тусгагдаагүйн улмаас “Буянт ухаа 2” хорооллоос орон сууц бэлнээр худалдан авсан болон арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдан зээлийн шийдвэр гарсан 700 гаруй оршин суугч иргэдийн орон сууцны Үл хөдлөх, эд хөрөнгө бүртгэлийн гэрчилгээ  хугацаандаа гарах боломжгүй байсан юм.

Мөн “Буянт ухаа 2”  хорооллын баригдаж дуусаагүй 18 орон сууцны барилга, үйлчилгээний төвүүүдийн барилга угсралтын ажлын явц, тулгамдаж буй асуудал санхүүжилтийн талаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ч.Дотнолбилэг танилцууллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content