+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн шинэ журмыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаагийн мэдээлсэнээр, энэхүү журмын онцлог нь нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ.​ Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх ажээ.

Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм. Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах юм байна.

Хоёрт, тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан. Цаашдаа ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой” ажээ.

Шинэ журмын онцлох нөхцөлүүд:

-Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна
-Зээлийн хүү жилийн 8 хувь
-Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй /Зээл үнэлгээний харьцаа хөрөнгө 70 хувиас дээшгүй/
-Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлого 45 хувиас хэтрэхгүй
-Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн нийт хэмжээ 80м2-аас ихгүй зэрэг заалт тусгагджээ. /Дэлгэрэнгүй мэдээллийг дор үзүүлсэн журмаас харна уу.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн шинэ журамтай танилцана уу.

2016.10.25 №А-295 Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн шинэ журам

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content