+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМЖУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийг долдугаар сарын 1-ээс цахимаар олгохоор болсон. Тиймээс Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар өнөөдөр ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалтын ажил бүрэн хэмжээгээр дууссан. Мөн салбарын мэдээллийн санд мэдээллээ үүсгэсэн 7060 аж ахуйн нэгж байгууллага, 4265 мэргэшлийн зэрэгтэй зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй инженер, техникийн ажилтан, 36302 инженер, 20345 мэргэжилтэй ажилтны мэдээлэл бүрэн байршсан байна.

Б.Мөнхбаатар сайд цаашид цахимжуулалттай холбоотой программ, техникийн асуудал саатал гарах эрсдлийг тооцож, бэлтгэл ажлаа бүрэн хангах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өглөө.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын төлөөллүүд багтаж байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content