+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТАЙШИР-АЛТАЙ УС ХАНГАМЖ ТӨСӨЛ“-ИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

Говь-Алтай аймагт хэрэгжиж байгаа “Тайшир-Алтай ус хангамж” төслийн хэрэгжилтийн явцтай БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайханаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар, БХТ-ийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, ББЗХХ-ийн инженер Ж.Лхамаа, Хот суурины ус хамгамж ариутгах татуургын зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн С.Нямдаваа нар ажиллаж байна.

Тус ажлын хэсгийнхэн төслөөр баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдуулан инженер техникийн ажилтнуудыг сургах, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдсэн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулахад тулгамдаж байгаа асуудлаар орон нутгийн холбогдох байгууллагууд болон гүйцэтгэгчид, захиалагчийн хяналтын хэрэгжүүлэгч нартай хамтран шийдэл гаргахаар ажиллаж байна.

Австрийн хөнгөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Тайшир-Алтай ус хангамж” төсөл нь Говь-Алтай аймгийн төвийн ус хангамжийн одоо ашиглаж байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. Үүний тулд Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ. Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшлэх юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content