+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

Б.МӨНХБААТАР САЙД ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ “МӨНХИЙН БАЯНГАЛ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж байна. Сэргэлэн суманд байрлах барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн нөхцөл байдалтай танилцаж “Мөнхийн баянгал” ХХК-ийн цементийн үйлдвэр дээр ажиллалаа. Тус үйлдвэрийн задгай цемент 1тн 180,000 төгрөг, ууттай цемент 190,000 төгрөгөөр худалдаалж байна. Цаашид бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор цементийн үнийг нэмэхгүй байхаар харилцан тохиролцлоо….

Read More

54 СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРАНД СУУРИЛУУЛАХ “АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ”- ИЙН АЖЛЫН ДААЛГАВАРЫГ БОЛОВСРУУЛЛАА

Хот, хөдөөгийн хүүхдийн сурах орчны ялгааг арилгах, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрдүүлэхийн тулд Улсын хэмжээнд 819 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж ариун цэврийн байгууламжтай болгоно. Ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг Эрдэнэт ТӨҮГ-аас 2021, 2022 онд нийт 100 тэрбум төгрөгний төсвийг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж байгаа. Харин БШУЯ сонгосон технологийн…

Read More

ДАРХАН ХОТОД ЗАЛУУС ХОРООЛОЛ БАРИХАД ЗАСГИЙН ГАЗРААС 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав. Эдүгээ 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган…

Read More

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛНА

Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаанаар 2020 оны ажлаа хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Шадар сайд Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартыг 45 хоногт багтаан батлуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт, хэмжил зүйн газарт  үүрэг болгов. Мөн 24 арга хэмжээг 2021-2024 онд…

Read More

УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ БҮРЭН ХАНГАГДЛАА

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах, мөн  Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдсэн усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газраас хүлээсэн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан тул 2021 оны 3 дугаар сарын 31-нд АНУ-ын Мянганы Сорилтын корпорациас компакт…

Read More

БАРИЛГЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЛИЙГ “ТӨРИЙН ПОРТАЛ “WWW.OPENDATA.GOV.MN”-Д БАЙРШУУЛЖ БАЙНА

Төрийн байгууллага эзэмшиж буй өгөгдлөө иргэдэд нээлттэй ашиглуулах, баялаг бий болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал сайтыг ажиллуулж байгаа. Тэгвэл тус портал сайтад барилгын салбарын нээлттэй өгөгдөл, мэдээллийг “Барилга, газар, орон зайн өгөгдөл” гэсэн гурван бүлэг үүсгэн, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, газрын харилцааны салбарын нээлттэй өгөгдөл, мэдээллийг байршуулж,…

Read More

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ЖЕНДЭР” “БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ БА ЖЕНДЭР” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“Уур амьсгалын өөрчлөлт ба жендэр”, “Барилга, хот байгуулалт ба жендэр” сэдэвт сургалт боллоо. Сургалтыг Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны дэргэдэх Үндэсний тодорхойлсон зорилтот хувь нэмэр /Барилга, хот байгуулалтын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт/-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах төслийн зөвлөх, сургагч багш Б.Ононтой хамтран өнөөдөр /2021.05.07/,  салбарын төрийн болон  төрийн бус байгууллага, төрийн өмчит аж ахуйн…

Read More

БАРИЛГЫН ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ЧИГ ХАНДЛАГА ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

“Барилга МН” нь барилгын салбарын мэргэжилтнүүд мэдлэг, мэдээлэл түгээх салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар “Барилгын зах зээлийн нөхцөл байдал ба чиг хандлага” цахим хэлэлцүүлгийг МБҮА-тай хамтран 05-р сарын 05-ны 10:00 цагт  зохион байгуулах гэж байна.  Хэлэлцүүлэгт эдийн засагч, барилгын салбарын мэргэжилтнүүд оролцож  цар тахлын үеийн салбарын нөхцөл байдал, компаниудад тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж шийдэл дүгнэлтийг гаргах юм….

Read More
Skip to content