+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

Б.МӨНХБААТАР САЙД ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ “МӨНХИЙН БАЯНГАЛ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж байна. Сэргэлэн суманд байрлах барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн нөхцөл байдалтай танилцаж “Мөнхийн баянгал” ХХК-ийн цементийн үйлдвэр дээр ажиллалаа. Тус үйлдвэрийн задгай цемент 1тн 180,000 төгрөг, ууттай цемент 190,000 төгрөгөөр худалдаалж байна.

Цаашид бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор цементийн үнийг нэмэхгүй байхаар харилцан тохиролцлоо. Б.Мөнхбаатар сайд тус үйлдвэрийн удирдлагуудтай ярилцаж, ойролцоо байх Багахангай дүүргийн иргэдээс ажлын байраар хангах боломжтой эсэхийг тодруулсан байна. Тиймээс Багахангай дүүргийн иргэдээс 20-30 хүнийг ажлын байраар хангах боломжтой гэдгээ “Мөнхийн баянгал” ХХК-ийнхан илэрхийлжээ. Салбарын сайд уулзалтынхаа төгсгөлд үйлдвэрийн үйл ажиллагаанд амжилт хүсч, дотооддын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content