+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БНСУ-ЫН ГАЗАР, ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД “ТОСК” ТӨҮГ-Т АЙЛЧИЛЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй БНСУ-ын Газар, орон сууцны корпорацийн (Korea Land & Housing corporation) Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга Жан Чун Мо, Олон улсын бизнесийн хэлтсийн ерөнхий менежер Сон Кён Со, БНСУ-Монгол улсын хамтарсан эдийн засгийн форумын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ болон БНСУ-ын Газар,…

Read More

Ж.ХИЧЭЭНГҮЙ: ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХ ӨРХИЙГ ЦАХИМААР БҮРТГЭЖ, ШАЛГУУРЫН ДАГУУ ЭРЭМБЭЭР СОНГОНО

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2018.12.04) “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа 2” хороололд зохион байгууллаа. Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын…

Read More

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТӨХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

“Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өнөөдөр /2018.10.31/ Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани /ТӨХХК/ болгон өөрчлөв. Хариуцлага, хяналтын тогтолцоо, менежментийг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, компанийн засаглалыг нэвтрүүлснээр гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ…

Read More

972 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Буянт-Ухаа 2” хороололд шинээр баригдаж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцаж хяналт хийлээ. Нийт 18 барилга бүхий тус төслийн гүйцэтгэгчээр Монголын Бүтээн Байгуулалтын Корпораци ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. 2018 оны аравдугаар сарын 31-ний дотор буюу гэрээний дагуу төлөвлөсөн…

Read More

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллахдаа “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар тус аймагт баригдаж буй 120 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Дээрх 60 айлын 2 орон сууцны барилгын угсралтын ажил 48.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Ерөнхий сайд 120 айлын орон сууцны барилгыг 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг “ТОСК”…

Read More

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА 2018”- ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан “ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ-НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА 2018” өдөрлөгт оролцож Монгол Улсын Ерөнхий сайдад “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын хэрэгжүүлэхэд бэлэн болсон төслүүдийг танилцууллаа. Ерөнхий сайд хөтөлбөрүүдээ яаралтай эхлүүлэх, Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Read More

БХБ-ЫН САЙД КУВЕЙТЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй нар энэ сарын 24-ний өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Яатийм Аль-фадлитай уулзлаа. БХБ-ын сайд Х.Баделхан Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтыг…

Read More

Г.ШАГШЖАВ: ТОГТООЛ ГАРВАЛ АРАВДУГААР САРААС ИРГЭДЭД ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

Төрийн орон сууцны корпорацийн Гэрээ хөрөнгийн удирдлагын газрын түрээсийн мэргэжилтэн Г.Шагшжаваас түрээсийн орон сууц хаана баригдаж байгаа, хэзээ ашиглалтад орох, тухайн орон сууцад хамрагдах иргэдэд ямар шалгуур, нөхцөл тавигдах талаар тодрууллаа. -Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн сонирхлыг ашиглаж, хуурамч линк сошиал орчноор ихээхэн тархаж, иргэдийг хуурч, бухимдуулж байна. Ер нь Төрийн орон сууцны корпорацаас энэ жилийн хувьд…

Read More

“БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2018” БОЛЛОО

Өнөөдөр Барилга, Нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн-2018 төрийн ордны их танхимд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТОСК, БХТөв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд, “Монгол барилгын үндэсний ассосиаци” төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд…

Read More

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН TOKI САРД 5000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРУУЛДАГ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 830 гаруй мянган орон сууц барьсан Нийтийн орон сууцны байгууллагатай, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Энэхүү айлчлалын хүрээнд…

Read More
Skip to content