+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БХБ-ЫН САЙД КУВЕЙТЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй нар энэ сарын 24-ний өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Яатийм Аль-фадлитай уулзлаа.

БХБ-ын сайд Х.Баделхан Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны иж бүрэн хорооллын барилгыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх хүсэлтийг Элчин сайдад тавьж, ярилцлаа.

Элчин сайд Халид Яатийм Аль-фадли уг төслийг Кувейт Улсын Засгийн газарт уламжилснаа мэдээлж, шийдвэрлэх боломжийн талаар бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа амлав.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content