ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДОТОРХ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ШИНЭЭР ГАЗАР ОЛГОХГҮЙ
Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой…