+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо :2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр  
Сонгон шалгаруулалтын нэр:Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 480 айлын “Зүүн Мөрөн” орон сууцны төсөл  
Сонгон шалгаруулалтын дугаар:ТОСК-2024/01

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх “Зүүн Мөрөн” орон сууцны барилгын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай сонгон шалгаруулалтын санал  ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд нь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ 100,000 төгрөгийг Төрийн банкны 104401881355 тоот дансанд төлснөөр оролцох эрхтэй болно.

Сонгон шалгаруулалтын санал нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.

Сонгон шалгаруулалтын саналыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагаас өмнө “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд битүүмжлэн ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтын нээлтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11:30 цагт хийнэ. 

Гадаадын этгээд оролцох эрхтэй

Сонирхсон этгээд сонгон шалгаруулатын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар ирүүлж болно.

Хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 53-3

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байр

Утас:72887788, 99650931

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content