+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.04.02/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар, хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүдийн удирдлагууд хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлт, тулгамдаж буй асуудлууд, яаралтай шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа сайдад танилцууллаа.

Өнгөрсөн шуурхайгаас газар, хэлтсүүд, төслийн нэгжийн удирдлагуудад нийт 14 үүрэг даалгавар өгөгдсөн. Шуурхайн үүрэг даалгаварын биелэлтийг холбогдох газар нэгжүүд 66.4 хувьтай биелүүлж ажилласан байна.

Ирэх 14 хоногт яаралтай шийдвэрлэж, хэрэгжилтийг хангах ажлуудын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

  • “Солонго 1, 2” орон сууцны хорооллын төслийн ажлыг эрчимжүүлж, орц гарцыг хааж газар олгосон асуудлыг хууль хяналтын байгууллагад хүргүүлэх;
  • Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг Олон улсын экспертүүдээр хянуулах;
  • Шинэ төв цэвэрлэх байгууламжийн Туул-1 коллекторын хэсэгт газар олгосон асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
  • Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн зураг төслийг нэг маягийн зураг төслөөр явуулж болох эсэхийг судлаж, дүгнэлт гарган яаралтай шийдвэрлэх;
  • Барилгын ажлын улирал эхлэж буйтай холбогдуулан харьяа төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, газар дээр нь ажилласан тайлан дүгнэлтийг удирдлагад танилцуулах;
  • “President club”-ын байгаль орчны үнэлгээ хийгдэж дууссан тул “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д хамгаалалтын зурвасыг зохицуулах саналыг боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах;
  • Ус бохирдуулагч 70 аж ахуйн нэгжид урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн зааварчилгаа, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулах;

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content