+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

ОССК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ТОМИЛОГДЛОО

2012 оны есдүгээр сарын 17-ны өдөр ОССК-ийн ТУЗ хуралдаж, тус корпорацийн Гүйцэтгэх захирлаар Аюушийн Гантулгыг томиллоо. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал А.Гантулга 2012 оны есдүгээр сарын 18-ны өдөр ОССК-ийн хамт олонтой танилцах уулзалт зохион байгуулж, корпорацийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн сайжруулах талаар тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгч ажиллалаа.

МЭНДЧИЛГЭЭ

ОССК-ийн албан ёсны вэб сайтад зочилж буй эрхэм хүндэт та бүхэнд корпорацийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

ОССК нь бага, дунд орлоготой иргэд гэсэн тодорхой зорилтот бүлгийг орон сууцаар хангах зорилготой байгуулагдсан, нийслэл хот болон бүх аймгуудад орон сууцны барилгажуулалт болон зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг үндэсний хэмжээний төрийн өмчит компани юм.

Бид вэб сайтаараа дамжуулан манай корпорацид өрнөж буй үйл явдал болон орон сууцны зах зээлийн мэдээллийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Та манай вэб сайтад зочилсноор Засгийн газрын “100,000 орон сууц” хөтөлбөртэй холбоотой  орон сууцны барилгын жагсаалтууд, хөтөлбөрт холбогдох журам, заавар, зөвлөгөө, зээлэнд хамрагдах үед бүрдүүлэх материалын жагсаалттай танилцах боломжтой. Мөн түүнчлэн сайтын электрон шуудангаар дамжуулан манайд хандан санал, хүсэлтээ шууд илэрхийлж болно. 

Манай вэб сайт хэрэглэгч таны өмнө үргэлж нээлттэй байж, та бүхний хүсэн хүлээсэн мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах үүрэг хүлээн ажиллах болно.

Хэрэглэгч таныг хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  А.ГАНТУЛГА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content