+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

СИНГАПУР УЛСЫН “ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БА ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ СЕМИНАР УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО

Cингапур улсын “Сингапурын Зөвлөх үйлчилгээний групп” /SAG/, “Сингапурын амьдрах таатай хотууд төв”  хамтран өнгөрсөн 2 дугаар сард “Сингапурын хот төлөвлөлт, орон сууцжуулалт” сэдвээр сургалт семинарыг  зохион байгуулж манай улсаас Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд болон мэргэжилтнүүд  оролцож туршлага судлан ирсэн билээ.

Энэхүү сургалтын үргэлжлэл “Хот төлөвлөлт ба орон сууцны хорооллын төлөвлөлтийн талаарх Сингапур улсын туршлага” сэдэвт сургалт семинарыг Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци хамтран  Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Семинарт Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн  ноён Mah Bow Tan, Сингапурын Орон сууц ба хөгжлийн зөвлөл (HDB)-ийн, Сингапурын амьдрах таатай хотууд төв Center for Livable Cities (CLC)-ийн төлөөлөгчид  оролцож өөрийн орны орон  сууцны хөгжлийн бодлого чиглэлийг танилцуулав.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content