+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГЫН САЛБАРТ ДАГАЖ МӨРДӨХ ТЕХНОЛОГИЙН ЗААВАРЧИЛГАА ХЭВЛЭГДЭН ГАРЧЭЭ

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 1” хорооллын барилга угсралтын ерөнхий  гүйцэтгэгч  компаниар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци ажиллаж байгаа билээ.

Тус корпораци нь барилгын салбарт дагаж мөрдөх технологийн зааварчилгааг эмхэтгэн эхний дэвтэрийг гаргасан байна. Энэхүү зааварчилгааг Монгол Улсын Барилгын тухай хууль, норм дүрэм, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нийт ажилтан, ажилчдадаа мөрдүүлэх, хэвшүүлэх, чанарын нэгдсэн тогтолцоотой барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зорилгын хүрээнд боловсруулсан байна.

“Технологийн зааварчилгаа” нь “Газар шороо, суурийн ажил”, “Үндсэн бүтээцийн угсралтын ажил”, “Заслалын ажил”, “Инженерийн хангамжийн угсралтын” гэсэн дөрвөн цуврал дэвтрээс бүрдсэн бөгөөд 2700-гаад ажилтан, ажилчдаас бүрдсэн Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн шилдэг инженерүүдийн ажлын туршлага, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн хамтын бүтээл болж, жилээс жилд шинэчлэгдэн боловсруулагдсанаар мэргэжлийн салбарынхны гарын авлага, оюутан суралцагсдын сургалтын гол хэрэглэгдэхүүн сурах бичиг болох юм.

Энэхүү зааварчилгааны нэгдүгээр дэвтэр нь барилгын үйлдвэрлэлийн үед газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой зааварчилгааг нэгтгэсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content