+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

ХҮҮХДҮҮД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЭ ЯВАХДАА АВТОЗАМ ХӨНДЛӨН ГАРАХГҮЙ

Төрийн орон сууцны корпорацийн нийслэлд хийж буй 2 дахь томоохон бүтээн байгуулалт бол 6500 айлын “Буянт-Ухаа2” орон сууцны хороолол юм. Тус хороололд нийт 26 мянган хүн ам сууршихаар төлөвлөгдсөн. ТОСК нь “Буянт-Ухаа2” хорооллын оршин суугчдын хүүхдүүдийг хороолол дотроо, гэртэйгээ ойр сургууль цэцэрлэгт бүрэн хангах зорилгоор 1200 хүүхдийн ерөнхий боловсролын 2 сургууль, 240 хүүхдийн 4 цэцэрлэгийг тус тус барихаар тусгасан юм.

Сургууль тус бүр нэг ээлжиндээ 2400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Мөн сургуулийн төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах нөхцөл бололцоог бүрэн хангаж зураг төслийг нь гаргаснаараа давуу талтай. Харин “Буянт-Ухаа2” хороололд 240 хүүхдийн 4 цэцэрлэг баригдсанаар 2-5 насны нийт 960 хүүхэд сургуулийн өмнөх насны боловсрол эзэмших бүрэн боломжтой болж байгаа юм.

Цэцэрлэгийн анги дүүргэлтийг 1 хүүхдэд ногдох метр квадратын норм дүрмийн дагуу төлөвлөсөн төдийгүй сургуулийн өмнөх насныханд зориулсан тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг стандартын шаардлагад нийцүүлж тохижуулах юм. Мөн үүнээс гадна тус хорооллын оршин суугчдын хүүхдүүдийг сургууль цэцэрлэгрүүгээ явахад нь авто зам хөндлөн гарахгүйгээр шийдэж өгсөн нь ихээхэн давуу талтай.

Тодруулбал хүүхдүүд сургууль цэцэрлэг рүүгээ явахдаа ногоон бүсийн гудамжаар холбогдож байгаагаараа онцлогтой юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content