+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛЛЫН 119 АЙЛЫН СУУЦНЫ ТАЛБАЙН ТООЦОО

Төрөөс “ Бага дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар нийслэлд 2 дахь том бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 28,75 га газарт “Буянт-Ухаа2” хорооллын барилга угсралтын ажил 63,8 хувьтай явагдаж байна. Тус хороолол нь нийт 6500 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд хорооллын ерөнхий төлөвлөлтөд 48 ширхэг 54 айлын бүрэн цутгамал хийц бүхий 9 давхар орон сууц, 60 ширхэг 65 айлын 12 давхар бүрэн цутгамал орон сууцны барилгууд тус тус төлөвлөгдсөн.

“Буянт-Ухаа2” хорооллын 9 давхар 54 айлын сууцны талбайн тооцоо

Эхний ээлжийн 22 барилгыг 2015 оны 2-р улиралд ашиглалтад оруулах бол 2-р ээлжийн барилгыг 2016 оны 3-р улиралд бүрэн ашиглалтад оруулна. Одоогийн байдлаар 2-р ээлжийн барилгын ажлын явц 41,8 хувьтай байна.

“Буянт-Ухаа2” хорооллын 12 давхар 65 айлын сууцны талбайн тооцоо

“Буянт-Ухаа2” хороолол баригдаж дууссанаар 6500 орчим өрх тав тухтай орон сууцанд амьдрах юм. Одоогийн байдлаар эдгээр барилгуудад 60.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content