+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

БАРИЛГА ХОТ, БАЙГУУЛАЛТЫН САЙД Д.ЦОГТБААТАР, ТОСК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.ГАНТУЛГА НАР ЯПОН УЛСЫН ОССК-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЗЛАА

Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийсэн албан айлчлалын үеэр Япон улсын Токио хотод байрлах Япон улсын Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн удирдлагууд өөрийн төв байрандаа Барилга Хот Байгуулалтын Сайд Д.Цогтбаатар, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, Интерконсалтинг группын гүйцэтгэх захирал хатагтай Н.Энхжаргал, Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Л.Даваажаргал нарын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уузалтаар хоёр орны орон сууцны төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, орон сууцны зах зээл, хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн талаар болон цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцсон байна.

Япон улсын Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн (ОССК) товч танилцуулга

Япон улсын ОССК нь 2007 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр орон сууц барих төсөл хөтөлбөрт санхүүгийн үүднээс тулгарсан саад бэршээлд тусламж үзүүлэх замаар нийгмийн сайн сайхныг сайжруулах чиглэлээр анх байгуулагдаж байсан.

Одоогийн байдлаар барилгын болон төсөл хэрэгжүүлэгч компаниудын үнэт цаас болон өрийн бичиг худалдан авах замаар санхүүжилт хийдэг бөгөөд байгалийн гамшиг тохиолдсон газруудад шинээр орон сууц барьж буй тохиолдолд ерөнхий санхүүжүүлэгчээр оролцдог болно.

Япон улсын ОССК 2013 оны санхүүгийн жилийн төгсгөлд нийт 705,04 тэрбум йений хөрөнгө бүртгүүлж байсан ба энэхүү хөрөнгө нь 100 хувь Япон улсын Засгийн газраас хангагддаг байна.

Үйл ажиллагааны чиглэлийн хувьд өнөөгийн байдлаар бизнесийн үйл ажиллагааг үнэт цаасжуулах замаар дэмжих, орон сууцны зээлийн даатгалын үйлчилгээ, шинэ зээлийг судлах зэргээс гадна бусад төрлийн орон сууцтай холбоотой асуудлуудад нийт 920 гаруй ажилчин болоод захирлуудын оролцоотойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Япон улс даяар 11 салбар нэгж болон Токио хотод байрлах удирдах газраар дамжуулан олон нийтэд үйлчилдэг байна.

Өнгөрсөн 2013 оны байдлаар тус байгууллага нийт 28.16 тэрбум йений зээл олгосноос 9.9 тэрбум йенийг орон сууцны зээл худалдан авахад, 18.07 тэрбум йенийг шинээр үнэт цаас гаргахад зарцуулсан байна. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content