+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ХҮНИЙ ТӨЛӨӨ – ЗӨВ ТУС” АЯН БУЯНТ-УХАА 2 ХОРООЛОЛД

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд хэрэгжүүлэх “Хүний төлөө-Зөв тус” аян эхэллээ. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр МХЕГ-ийн Өргөх механизмийн улсын байцаагч О.Сүнжидмаагаар ахлуулсан албаны баг Төрийн орон сууцны корпорацийн захилагаар баригдаж буй “Буянт ухаа 2” хорооллын ажлын явц, барилга угсралттай танилцаж, тус хорооллын захиалагч, гүйцэтгэгч, зургын байгууллагын төлөөлөлтэй уулзаж “Хүний төлөө-Зөв тус” аяны талаар танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжлэх энэ аян барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбарын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан акт, албан даалгавруудын биелэлтийг хангуулан ажиллахын зэрэгцээ дэд бүтцийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлийн үнэлгээ тогтоон, ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулан, улсын байцаагчдыг чадавхижуулна.

Сарын аяныг үйлдвэрлэлийн осол гарч буй салбаруудад зохион байгуулснаар аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content