+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“БУЯНТ-УХАА-2” ХОРООЛОЛ ДОЛДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар 2014 оны 5 дугаар сарын 30-наас  “Буянт ухаа 2” хорооллын барилга угсралтын ажлыг “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”  эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  нийт  48 барилгаас 31 барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаад байна.

Тус хорооллын эхний ээлжинд ашиглалтад орох 22 орон сууцны  барилгын гадна засал 90 хувь, дотор засал 21 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд нийт барилга угсралтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

“Буянт-Ухаа 2” хорооллын төлөвлөлт:

Эхний ээлжийн ашиглалтанд орох 22 орон сууцны барилга 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох бөгөөд хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2 давхар 240 хүүхдийн цэцэрлэг 1 ширхэг, 7 давхар 400 автомашины нэгдсэн зогсоол, 22 барилгын 15 блок барилга нь зоорийн давхарт 90 автомашины зогсоолтой байна.

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны өрөөний зохион байгуулалт, талбайн хэмжээ:

Тус хорооллын орон  сууцны 1 дүгээр давхар нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  зориулсан гарцтай учир 2-9 даврхын өрөөний зохион байгуулалтын талбайн хэмжээнээс ялимгүй зөрүүтэй болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content