+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“БУЯНТ-УХАА 2” ХОРООЛОЛД ШИНЭЭР БАЙР АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗАХИАЛГЫГ ИРЭХ ДАВАА ГАРАГААС АВЧ ЭХЭЛНЭ

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гарагт буюу 9 дүгээр сарын 14-нд авч эхэлнэ. Иргэд захиалга өгөхдөө банкны 8 хувийн зээлд хамрагдаж чадах эсэхээ судалсан байхыг зөвлөж байна.

Захиалгын эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнд давуу эрх олгож бүртгэсэн. Захиалга эхэлснээс хойш гурван хоногийн хугацаанд “Буянт-Ухаа 2” хороололд байр авах хүсэлтэй 700 орчим иргэн хандаж, үүнээс 420 гаруй иргэд байрны захиалгаа өгөөд байна.

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын захиалга өнгөрсөн 9 дүгээр сарын 7-нд эхэлсэн. Эхний ээлжинд 1620 айлын захиалгыг авч, барилгыг 10 дугаар сарын 31-нд улсын комисст хүлээлгэн өгөх юм. Харин үлдсэн орон сууцны барилгыг 2016 оны 5 дугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content