+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

ТОСК СӨҮЛ ХОТЫН “ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Улаанбаатар-Сөүл хотууд эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны түүхт 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Уг түүхэн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак ВонСүн тэргүүтэй 110 гаруй төлөөлөгч энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж байгаа.

Сөүл хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд Сөүл хотын SH корпараци буюу “Орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирал ноён Беон Чан Хеүм тэргүүтэй төлөөлөгчид ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулгатай уулзлаа. Уулзалтын үеэр БНСУ-ын EDCF-ийн зээлд хамруулахаар илгээсэн ТОСК-ийн түрээсийн орон сууцны төслийн явц болон төсөл дээр хэрхэн хамтран ажиллах талаар мөн гэр хороололын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууцны системийн талаар байгууллагын ажилтнуудыг Солонгос улсад сургалтанд хамруулах тухай асуудлаар санал солилцлоо. Улмаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content