+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

ИРГЭД “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн нээлтийг Увс аймагт зохион байгууллаа.

“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн нээлтийн ажиллагаанд Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Чимид, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Цэцээ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг нар оролцож, орон сууц түрээслэх эрхээ авсан иргэдэд батламж, түлхүүрийг гардууллаа.

Увс аймгийн Улаангом сумийн 7 дугаар багийн иргэн, ахмад настан Я.Янжин “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Төрийн орон сууцны корпораци”-ийн хамт олонд баярлалаа. Цаашид энэ хөтөлбөр улам өргөжиж, олон сайхан орон сууц бариарай” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалт төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувийн байгууллагад ажиллагсад, өрх толгойлсон эцэг эх болон 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, байгалийн гамшигт нэрвэгдсэн орон гэргүй өрх, тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн долоон ангиллаар явагдлаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content