+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТӨРИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН НЭМЭЛТ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор иргэдийг зорилтот долоон бүлгийн ангилалд хувааж бүртгэсэн. Өнөөдөр бүртгэлийн сүүлийн өдөр бөгөөд өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлэх юм.

Харин гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд доорх ангиллаас бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг нэмэлтээр бүртгэнэ. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар сонгохоор болсон.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулна. Түрээсийн орон сууцад хамрагдахаар гуравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд нийт 3359 иргэн хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 1443 иргэн бүртгэлд хамрагджээ.

Д/д

Ангилал

Бүртгэлд хамрагдсан нийт хүний тоо

Журмын шаардлага хангасан хүний тоо

Түрээсийн орон сууцанд хамрагдах квот

Бүртгэл явагдсан өдөр

1

Ахмад настан

1130

544

55

3-р сарын 21, 22

2

Залуу гэр бүл

493

175

70

3-р сарын 23, 24

3

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн байгууллагад ажиллагсад


658


416


105


3-р сарын 25, 28

4

 
Төрийн албан хаагч


 
 
598


187


53


 
 
3-р сарын 29

5

Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх”

11

17

6

Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй

480

5

35


 
3-р сарын 30

4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх

18

7

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

87

18

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content